Зорилго, зорилт

        ЗОРИЛГО:

Эрхэм зорилго нь шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчид шуурхай үйлчлэхэд оршино.

       ЗОРИЛТ

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-419 ДҮГЭЭР

НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН 2019 ОНЫ ЗОРИЛТ

/Ангийн даргын 2019.01.02-ны өдрийн

А/01 тушаалаар батлагдсан/

            Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн хэмжээнд 2019 онд “АЛБА ХААГЧДЫН АЖЛЫН БҮТЭЭМЖ, САХИЛГА ЁС ЗҮЙ, САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ, МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилт дэвшүүллээ.

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

-Алба хаагчдын ажлын цаг ашиглалт, үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх

-Сахилга ёс зүйг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчилгүй ажиллах

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй,  шударга явуулж, “Соёлч харилцаа -Хуульч ажиллагаа”-г эрхэмлэн бодит биелэлтийг өмнөх оноос ахиулах

-Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, өр авлага үүсгэхгүй байх

-Сургалтыг үр дүнтэй зохион байгуулах