Үе, үеийн удирдлагууд

АНХНЫ ДАРГА                 
Хурандаа Лувсангийн ЧҮЛТЭМСҮРЭН
/ 1973-1974 онд ангийн даргаар ажиллаж байсан/
Анхны дарга, дэд хурандаа Л.Чүлтэмсүрэн ЗХХБ-ын чиглэлээр ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн анхны боловсон хүчний нэг байлаа.
1950-иад оноос ЗХХК-д ажилласан бөгөөд Хатгал, Зүүнхараагийн колонийн даргаар ажиллаж байжээ.
1973 онд Өмнөдэлгэрийн колони байгуулагахад даргаар томилогдон ирж, анхны суурийг тавьсан түүхтэй.
Тэрээр 1979 онд “Засан хүмүүжүүлэх байгууллагын товч түүх” ном бичиж хэвлүүлсэн нь тус байгууллагын түүхийн талаар гарсан анхны бүтээл болсон билээ.
Хурандаа Гантөмөрийн БАНЗРАГЧ
/1974-1986 онд ангийн даргаар ажиллаж байсан/
 Гантөмөрийн Банзрагч 1931 онд Төв аймгийн Өнжүүл сумын “Бүзэнхий” хэмээх газар төрсөн. 1957 онд Улсын багшийн дээд сургууль төгссөн. 1957 оноос 1698 онд НАХЯ, Улсын цагдан сэргийлэх газарт төлөөлөгч, боловсон хүчний байцаагч, сэтгүүлийн нарийн бичгийн дарга, химийн ахлах экспертч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан.
1974 онд Өмнөдэлгэрийн ЗХХК-ийн даргаар томилогдож, 1986 онд тэтгэвэртээ гарсан. Өмнөдэлгэр, Биндэр, Өндөрхааны ЗХХК-ийг нийтдээ 13 жил удирдсан, туршлагатай дарга билээ.
Шагнал: Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, ойн медалиадуур тус тус шагнагдсан.
Хурандаа Ваанчигийн ДОРЖ
/1986-1992 онд ангийн даргаар ажиллаж байсан/
 
Ваанчигийн Дорж 1949 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Долоон цөөрөм” хэмээх газар төрсөн. 1970 онд Политехникум, 1979-1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль тус тус төгссөн. Уул уурхайн инженер, хуульч мэргэжилтэй.
1970-1971 онд Бэрхийн уурхайд малтагч, мастер, ашиглалт аюулгүйн техникч, байцаагчаар ажиллаж байсан.
ЗХХБУГазарт хөдөлмөр хамгааллын байцаагч, газрын даргын даалгавар гүйцэтгэгчээр ажлынхаа гарааг эхэлсэн.
1974 онд Бэрлэгт төлөөлөгч,
1974-1978 онд ХХГАЭрхэлсэн орлогч даргаар,
1978-1979 онд Хархоринд ХХГАЭ орлогчоор ажилласан.
1984 онд Өндөрхааны  ЗХХК-д ХХГАЭ орлогч,
1986 оноос даргаар ажилласан.
Шагнал: Хууль зүйн тэргүүний ажилтан, барилгын үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, ШШГБ-ын тэргүүний ажилтан, байлдааны медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан.
Хурандаа Дагийранзын ТҮМЭНЖАРГАЛ
/1992-1993  онд ангийн даргаар ажиллаж байсан/
 
1980 онд НАХЯ-ны ЦТДС төгсөөд Биндэрийн ЗХХК-д сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж эхэлсэн.
1983-1988 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуульд суралцсан.
1988-1992 оны 12 дугаар сар хҮртэл Биндэр, Баян-Адрага сумын хэсгийн даргаар ажиллаж байгаад 1992 оноос ангийн даргаар дэвшин томилогдон ажилласан.
Хурандаа Пүрэвийн БАДАМДОРЖ
/1993-1996 онд даргаар ажиллаж байсан/

Пүрэвийн Бадамдорж нь 1956 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1978 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1985 онд ЗХУ-ын ДЯЯ-нны дээд сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
1978-1980 онд Бэрлэгийн колонид ээлжийн дарга, хэсгийн дарга, 1985-1990 онд Мааньтын хорих ангийн ХХГАЭрхэлсэн орлогч дарга, 1990-1999 онд ХБУГ-ын ахлах байцаагч, тасгийн дарга, хорих ангийн дарга, ХБУГ-ын орлогч дарга, ЦДС-д багш, 1999-2004 онд Хорих ангийн 409 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан.
1993-1996 онд Өндөрхаан дахь хорих ангийн даргаар ажиллаж байсан.
Гавьяа шагнал: Байлдааны хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан, Хорих байгууллагын тэргүүний ажилтан зэрэг шагналаар тус тус шагнагдсан.
Хурандаа Хөхөөгийн УЛАМБАЯР
/1996-2000 даргаар ажиллаж байсан/
Хөхөөгийн Уламбаяр нь 1957 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн. Тэрээр 1978 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Рязань хотын дээд сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй.
1978-1986 онд Хархорин дахь хорих ангид хэсгийн дарга,
1991-1992 онд Дамжин өнгөрүүлэх ангид төлөөлөгч, Хорих байгууллагуудыг удирдах газарт тоо бүртгэлийн ахлах байцаагч,
1992-1993 Авдарант дахь хорих ангийн дарга,
1993-1996 онд Амгалан дахь хорих ангийн аж ахуй эрхэлсэн дэд дарга,
1996-2000 онд Өндөрхаан дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргаар ажиллаж байсан.
Гавъяа шагнал: Цэргийн гавъяаны одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 60,70,80,90 жилийн ойн медалиар шагнагджээ
Хурандаа Баатарын ЛХАГВАСҮРЭН
/2000-2004 онд ангийн даргаар ажиллаж байсан/
 
Хурандаа Баатарын Лхагвасүрэн нь 1965 онд Говь-алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1984 онд Говь-Алтай аймгийн 10-н жилийн 02-р сургуулийг төгсөж, 1990 онд ОХУ-ын Дотоод явдлын Яамны дээд сургуулийг хуульч  эрх зүйч мэргэжлээр, 2006 онд ОХУ-ны Москва хотод удирдлагын мэргэжил дээшлүүлэх курсд удирдлагын менежер мэргэжлээр тус тус суралцсан. Хуульч мэргэжилтэй.
1990 онд Засан хүмүүжүүлэх 403 дугаар хорих ангид жижүүрийн офицер
1992 онд Засан хүмүүжүүлэх 403 дугаар хорих ангид төлөөлөгч
1995-1999 онд 421 дүгээр хорих ангид ээлжийн дарга, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эрэн сурвалжлах албаны ажилтан, боловсон хүчний ажилтан
1999 оны 04 сард ШШГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газарт ахлах байцаагч
1999 оны 07 сард Хэнтий аймаг 419 дүгээр хорих ангид дэд дарга
2000-2004 онд Хэнтий аймаг 419 дүгээр хорих анги Хэнтий ШШГАлбаны дарга
2006 онд Хорих 429 дүгээр ангийн дарга
2008 онд Цагдаагийн академид Тэнхимийн эрхлэгч
2009 онд ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал
2011-2012 онд Хорих 411 дүгээр хорих ангийн дарга
2012 онд Ашиглалтын өмнөх захиргааны дарга
2013-2014 онд Хорих 429 дүгээр ангийн дарга
2014 онд Ашиглалтын өмнөх захиргааны даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.
 Хорих байгууллагын тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг,  Хууль зүйн албаны 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн 90 жилийн ойн медаль, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одонгоор тус тус шагнагдсан.
Хурандаа Машлайн АЛТАН-ОЧИР
/2004-2012 онд ангийн даргаар ажиллаж байсан/
 
1982-1992 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцан төгсөж бүрэн дунд;
1995-1999 онд Цагдаагийн дээд сургуульд /дэд түрүүч цолтой сонсогч/ суралцан “Онцсайн” дүнтэй төгсөж дээд боловсрол, эрх-зүйч мэргэжил;
 2001-2003 онд ТЕГ-ын Дээд сургуульд суралцан төгсөж “Аюулгүй байдлын” магистр;
2010-2012 онд Жонон технологийн дээд сургуульд суралцан эдийн засагч мэргэжил;
2012-2014 онд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирдлагын Академид суралцан төгсөж “Удирдахуйн магистр-Менеджер”;
2019 онд ДХИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
Мэрэгжил дээшлүүсэн байдал:
2000 оны 4, 5 дугаар сард 45 хоног ХБНГУ-ын Нордрейн-Вестифалин мужын /Кольн, Ремшайд, Вуфертал зэрэг хотуудын/ Хорих байгууллагуудад /Нээлттэй-Хаалттай дэглэмийн/ сургалт, дадлага;  
Эрдмийн зэрэг цол: Хууль зүйн доктор /Ph.D/
 
Бичиж хамгаалсан магистрын зэрэг горилсон дипломын, докторын зэрэг горилсон диссертацийн ажлын сэдэв:
Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд 2003 онд тусгай сэдвээр “Аюулгүй байдлын” магистрын зэрэг хамгаалсан;
ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирлагын Академид 2014 онд “Основные научные школы управления и использование их результатов в управлении правоохранительными органами Монголии”  орч. “Удирдлагын шинжлэх ухааны сургааль, тэдгээрийн үр дүнг Монгол Улсын хууль хамгаалах байгууллагуудын удирдлагад ашиглах нь” сэдвээр “Удирдахуйн магистр” зэрэг хамгаалсан;
ДХИС-ыг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд 2019 онд “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвээр “Хууль зүйн доктор”-ын зэрэг хамгаалсан.  
Хурандаа Адъяабазарын НАМСАМАНД
/2012-2014 онд ангийн даргаар ажиллаж байсан/
 1980 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. дээд боловсролтой, Хууль зүйн ухааны магистр, эрх зүйч мэргэжилтэй.
2002 онд Цагдаагийн Академийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж,
2014 онд ХСИС-д хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
2002-2003 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч,
2003-2004 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Ахлах шийдвэр гүйцэтгэгч,
2004-2005 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч,
2005-2007 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч,
2007-2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга,
2009-2010 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 441-р ангийн дарга,
2010 оны 02 дугаар сараас 07 дугаар сар хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн дарга,
2010 оны 07 дугаар сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангийн дарга,
2012 оны 07 дугаар сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажилласан.

Хурандаа Саранцэцэгийн ГАНБАТ
/2014-2015 онд ангийн даргаар ажиллаж байсан/
Боржигон овогт Саранцэцэгийн Ганбат нь 1978 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй.
1986-1996 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн дунд сургууль,
2000-2004 онд Цагдаагийн академид элсэн суралцан төгсөж хуульч-эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2011-2013 онд суралцан Их засаг их сургуульд “Олон улсын гэрээгээр ялтан шилжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
 
Дэд хурандаа С.Ганбат нь 1996 онд анх Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангид хянагчаар томилогдон 2001 оноос Хорих ял эдлүүлэх газарт эрлийн туслах, 2002 онд Холбоо дохиолол, техникийн хэлтэст холбоочин, 2003 оноос Тогтоол гүйцэтгэх газрын Гүйцэтгэх ажил, тусгай тасгийн ерөнхий жижүүр, 2005 оноос Цагдан хорих 461 дүгээр ангид ерөнхий жижүүр, 2009 оны 09 сараас Тогтоол гүйцэтгэх газрын Харуул хамгаалалтын хэлтэст Цагдан хорих байр, хорих анги хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2010 оны 07 дугаар сараас Тогтоол гүйцэтгэх газарт ахлах мэргэжилтнээр, 2013 оны 09 дүгээр сараас Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2014 оны 08 дугаар сараас Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар дэвшин томилогдсон.

Дэд хурандаа Бямбажавын НАНДИНБОЛОР
/2015-2017 онд ангийн даргаар ажиллаж байсан/
1979 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн,  хууль зүйн ухааны магистр, эрх зүйч мэргэжилтэй.
1987-1998 онд Хэнтий аймгийн 1 дүгээр 10-н жилийн дунд сургууль,
2005-2008 онд Цагдаагийн академид  суралцан эрх зүйч мэргэжлээр төгссөн.
1999-2015 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газарт хэв журмын цагдаа, мөрдөн байцаагч, Авилгатай тэмцэх газар мөрдөгч комиссараар ажиллаж байсан.
2015 оны 01 дүгээр сараас Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдон ажилласан.
2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын ахлах байцаагч, 2018 оноос Авилгатай тэмцэх газрын Мөрдөгч комиссараар томилогдон ажиллаж байгаа болно.
Гавъяа шагнал: 2014 онд Цэргийн хүндэт медаль, 2016 онд Цагдаагийн алдар , Хууль зүйн яамны “Хүндэт жуух”, 2017 онд ХЗЯамны  “Тэргүүний ажилтан” тэмдэгээр,  2016 онд Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнагдсан.

 

Back to top button