Байгууллагын товч түүх

   

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолоор Хэнтий аймагт Засан хүмүүжүүлэх колони нэртэй анх зохион байгуулж ажиллахыг НАХЯ-д даалгасны дагуу 1972 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0699 дүгээр тушаалаар 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд барилгын колони нэртэйгээр чанга дэглэмтэйгээр анх байгуулж, 1979 онд мөн аймгийн Биндэр суманд жирийн дэглэмтэйгээр нүүдэллэн суурьшиж байгаад СнЗ-ийн 1983 оны 04 дүгээр сарын 29-ний “Засан хүмжүүжүүлэх хөдөлмөрийн колонийг нүүлгэж суурьшуулах тухай” 133 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Өндөрхаан хотод шилжин ирснээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэх тасгийг Хорих 419 дүгээр ангитай нэгтгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон зохион байгуулсан.

2002 онд Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай гол тулгуур хуулиад шинэчлэгдэж батлагдсанаар баривчлах ял эдлүүлэх, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн байна. Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын харьяанд байсан цагдан хорих байрыг хүлээн авч, 50 хоригдлын баривчлах байрыг шинээр барьж үйл ажиллагаагаа явуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Өндөрхаан суманд нээлттэй дэглэмтэйгээр өөрчлөгдөн зохион байгууллагдсан.

Тус анги нь хорих анги, эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэл, цагдан хорих гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хорих ялыг зүүн бүсийн хэмжээнд /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/, эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, цагдан хорих үйл ажиллагааг Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Газар зүйн байрлал:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204дүгээр тогтоолоор Хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, ял эдлүүлэх харьяалал, үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн баталснаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд бүх шатны шүүхээр нээлттэй хорих ангид ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлх үндсэн чиглэлтэйгээр өөрчлөгдсөн бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл, мал аж ахуй, хүнсний ногоо тариалах зэрэг үйлдвэрлэлүүдийг бие даан хэрэгжүүлсээр ирсэн юм.

 

Back to top button