Техник хяналтын ажилтан ажилд авна

Бүрдүүлэх материал:

  1.  Ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн байх/
  2.  Хувь хүний намтар /Өөрийн эцэг, эх, гэр бүлийн хүний эцэг, эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан  хуулбарын хамт;
  6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8. Төрийн албан хаагчийн анкет /2019 оны маягт №1/;
  9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
  10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх;
  12. Өр төлбөртэй эсэх лавлагаа.

Тавигдах шаардлага:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  2. Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  3. Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх. Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  4. Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй
  5. Шивээсгүй байх;
  6. Дээд боловсролтой. Ажлын зайлшгүй шаардлагаар ажлын сул орон  тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлагыг хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
  7. Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ
  8. Эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.

Холбогдох албан тушаалтан: Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Гантуяа, Утас- 80089906

Back to top button