АЛБА ХААГЧДАДАА ЭД МАТЕРИАЛЫН БОЛОН МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Ковид-19” цар тахлын улмаас ажлын байр нь түр хаагдсан, айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор 3 алба хаагчдад 70000 төгрөгний хүнсний багц, тус бүр 1 хонины эрхийг бичгийг ангийн дарга, дэд хурандаа Д.Хатанбаатар, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Р.Ууганбаяр нар нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр алба хаагчдын гэрээр очиж, гэр бүлийн гишүүдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, тусламжийг хүлээлгэн өглөө.

Мөн хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа сувилагч, ахлах ахлагч З.Мөнхзаяа, ахлах ахлагч Г.Гангантөгс, ахлагч М.Сайнхишиг нарт мөнгөн хөрөнгийн тусламж үзүүллээ.

Back to top button