Байгууллагын аварга, Хөдөлмөрийн аварга ажилтнуудаа шалгарууллаа.

Байгууллагын 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хангалттай хэрэгжүүлэн, бусдыгаа манлайлан ажилласан тул “Байгууллагын аварга”-аар ахлах төлөөлөгч,хошууч П.Идэрмөнх, “Хөдөлмөрийн аварга”-аар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Цогтгэрэл, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Мягмар-Од, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч З.Алтансувд, хүний тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч С.Үүрийцолмон, “Шилдэг офицер”-оор ерөнхий жижүүр, дэслэгч Б.Мөнхтөр, “Шилдэг ахлагч”-аар хүний тоо бүртгэлийн туслах, ахлагч Э.Хүрэлтогоо, ангийн даргын “Баярын бичиг”-ээр төлөөлөгч, ахмад Э.Дэчинбал, нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Ж.Оюунтуяа, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч  Б. Оюунзул, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Суртогтох, “Тэргүүний хамт олон”-оор Харуул хамгаалалтын хамт олон тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.

Back to top button