АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тус ангийн дарга, дэд хурандаа Д.Хатанбаатар болон зөвлөлийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийлээ.

Тус анги нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд  4 асуудал тусгагдсан.  Энэ тусгагдсан асуудлаа  хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцон тоосгоны үйлдвэрээ өргөжүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх,  хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлэхэд техник, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сумдын эрх зүйн хөтөчөөр дамжуулан иргэдэд ойртуулах зэрэг саналыг Засаг даргад уламжилсныг дэмжиж ажиллах, аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, тохижилтод хамтарч ажиллах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

2020 онд цагдан хорих байрыг нүүлгэх ажлын хүрээнд зураг төслийн 30,0 сая төгрөг, сургалтын төвд 15,0 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button