ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-419 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ НЬ ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги нь Хэнтий аймгийн Прокурорын газартай хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүргийн хэрэгжил, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, ял эдлүүлэх ажиллагааны явцад гарсан гэмт хэрэг, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд:

  • Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хошууч Д.Хатанбаатар
  • Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл,
  • Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Хандаамаа,
  • Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Батцогт
  • Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа К.Махбат
  • Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Наранмижид
  • Нийгмийн ахлах ажилтан, ахмад Б.Баярсайхан,
  • Сэтгэл зүйч, ахмад Д.Даваасүрэн,
  • Нийгмийн ажилтан, дэслэгч Ж.Оюунтуяа,
  • Сувилагч, ахлагч З.Мөнхзаяа нар оролцлоо.

DSC_0022 DSC_0048

DSC_0018DSC_0058

Зөвлөгөөнийг нээж Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хошууч Д.Хатанбаатар нар үг хэлж, Хууль цаазын ахлах зөвлөх Ч.Хандаамаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд олон улсын гэрээ конвенцийн заалтыг хэрэгжүүлэх нь”, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэдээлэл хийв.Нийгмийн ахлах ажилтан, ахмад Б.Баярсайхан “Хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр 2018 оны 09 дүгээр сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” болон “Төлбөртэй хоригдлуудыг төлбөр барагдуулалт” сэдвээр, Сувилагч, ахлагч З.Мөнхзаяа “Хоригдолд үзүүлж буй эмнэлгийн үйлчилгээний өнөөгийн явц байдал, цаашид анхаарах арга хэмжээний талаар” сэдвээр, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Наранмижид “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээний биелэлтийн өнөөгийн явц байдал, ял албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан этгээдийг олж тогтоох зорилгоор хийж гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнгийн талаар” болон “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар” сэдвээр тус тус танилцуулга хийсэн. Цаашид зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллах талаар санал солилцож, дүгнэлтэд хүрч ажиллалаа.

Bobby jindal announces efforts to remove louisiana from tests associated with the common core on june https://essayprofs.com/ 18 in baton rouge, la.